2015-03-24
Найруулга зүйн сорил Мэндсайхан
М

                               МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, НАЙРУУЛГАЗҮЙ

 

 

                       Монгол хэлний найруулга зүй хичээлийн сорил

 

1.     Монгол Хэлнээс биеэ дааж тасран салаалж гараагүй хэлийг дугуйлна уу

a. Могол хэл

b. Баоан хэл

c. Дагуур хэл

d. Буриад хэл

e. Дуншаан /сант/ хэлм

f. Шар Уйгур хэл.

g. Монгор хэл

     2.  Аялгууг байршлаар холбож бүлэглэнэ үү

a. Төв                 1. харчин, хорчин

b. Дорнод                  2. Байгалын өмнө хойд биеийн буриад

c. Өрнөд                        3. Шинжаан- ойрд, Ижил мөрний

d. Умард                        4. халх, цахар, ордос

    3.  Нутгийн аялгууны зөв тодорхойлолтыг сонгоно уу

            a. Тухайн хэлээр хэлэлцэгчдээс оршин суугаа газар нутаг, хэв ёс, нийгэмлэгийн шинжээрээ нэгдмэл хэсэг бүлэг хүмүүсийн хэл аялгууг нутгийн аялгуу гэнэ. 

            b. Тухайн хэлээр хэлэлцэгчдээс оршин суугаа хот дүүрэг, зан заншил, нийгэмлэгийн шинжээрээ нэгдмэл хэсэг бүлэг хүмүүсийн хэл аялгууг нутгийн аялгуу гэнэ.

            c. Тухайн хэлээр хэлэлцэгчдээс оршин суугаа аймаг сум, хэв ёс, нийгэмлэгийн шинжээрээ нэгдмэл хэсэг бүлэг хүмүүсийн хэл аялгууг нутгийн аялгуу гэнэ

d.  Тухайн хэлээр хэлэлцэгчдээс оршин суугаа газар нутаг, хэв ёс, яс үндсээрээ нэгдмэл хэсэг бүлэг хүмүүсийн хэл аялгууг нутгийн аялгуу гэнэ. 

4.     Вагиндра үсгийг хэн зохиосон вэ?

a. Г.Занабазар

b. Д.Агваан

c. Пагва лам

d. Аюуш гүүш

e. Б.Намхайжамц

      5.  Хятан бичиг хаанаас үүсэлтэй вэ?

а. хятад

b. түвд

c. xятан

d. манж

e. уйгур

      6. Девангир үсэг аль улсын төрийн хэл вэ?

а. Манж

b. Энэтхэг

c. Түвд

d. Хятад

e. Балба

      7. Дөрвөлжин үсгийг хэн зохиосон вэ?

a. Шашны зүтгэлтнүүд

b. Пагва лам

c. төрийн зүтгэлтнүүд

d. Хубилай хаан

e. Хятад гүүш

       8. Дөрвөлжин үсгийг хэн захиалж зохиолгосон вэ?

а. Чингэс хаан

b. Тоорил хаан

c. Хубилай хаан

d. Батмөнх даян хаан 

e. Мөнх хаан

       9. Кирилл үсгийг зохиосон ах дүү Кирилл, Мефодий нар........... байсан.

a. шашин номлогч

b. төрийн зүтгэлтэн

c. худалдаачин

d. гар урчууд

e. жор баригч

        10. Латин үсэг Монгол улсад дэлгэрээгүй шалтгаан

a. цэргийн бодлогын учир шалтгаан  

b. түүхийн бодит шалтгаан

c. дипломат бодлогын дагуу

d. дайны учир шалтгаан

e.гадаад бодлогын шалтгаан

          11. Латин үсэг Монгол улсад орж ирсэн хугацаа

а. 1920-оод он  

b. 1930-аад он

c. 1940-өөд он

d. 1950- иад он

e. 1960-аад он

          12. Манж үсгийг хэн зохиосон вэ?

a.  Д.Агваан

b. Пагва лам

c. Эрдэнэ, Гагай

d. Г.Занабазар

e. Аюуш гүүш

         13. Манж үсгийг хэдэн онд зохиогдсон вэ?

а.  1720

b. 1810

c. 1634

d. 1730

e. 1850

           14. Манж үсгийг ............... элементэд зарим нэг нэмэлт өөрчлөлт хийснээр

                 гаргасан болно

       а. Монгол бичгийн

b. Түвд бичгийн

c. Манж бичгийн

d. Дөрвөлжин бичгийн

e.  Девингар бичгийн

15. Монгол бичгийн гарал

а.  Хэвтээ дөрвөлжин бичгийн элемент

b.  Уйгаржин бичгийн зурлаг

c.  Түвд гаралтай ханз үсэг

d.  Арамей гаралтай согд үсэг

e. Манж гаралта дүрс үсэг

16. Монгол бичгийн үүссэн хугацааны тухай таамаглал

а.  XVII

b.  XV

c.  XIII

d. XII

e. XI

17. Монгол галиг үсгийг үндэслэгч

а.  Д.Агваан

b. Аюуш гүүш

c. Эрдэнэ, Гагай

d. Пагва лам

e. Б.Намхайжамц

18. Монгол галиг үсгийг үүссэн хугацаа

а.  1587

b.  1560

c.  1537

d.  1580

e.  1528

19. Монгол галиг үсэг үүсэх болсон шалтгаан

а.  Хааны тушаалаар

b.  Шашны номлолыг тайлбарлах зорилгоор

c.   Улс төрийн учир учир шалтгаанаар

d.  Соёл урлагийг дэлгэрүүлэх зорилгоор

e. Бичиг үсгийн шаардлагын улмаас

20. Монгол галиг үсэг одоогийн ямар галигтай тохирдог вэ?

а.  латин галиг

b.  грек галиг

c.  слав галиг

d. араб галиг

e. турк галиг

21. Нангиад үсгийг монголчууд юу гэж нэрлэдэг вэ?

а.  зөвхөн ханз

b.  дүрс буюу утгат үсэг

c.  дүрс, ханз буюу утгат үсэг

d. ханз хангил

e. хангил дүрст үсэг

22. Нангиад үсэг хэдэн ханзтай вэ?

а.  50 мянга

b.  30 мянга

c.  20 мянга

d.  60 мянга

e. 40 мянга

23. Нангиад үсгийн хэдэн ханз түгээмэл хэрэглэгддэг вэ?

а.  4-7 мянга

b.  2-3 мянга

c.  1-2 мянга

d. 1-3 мянга

e. 3-4 мянга

 24. Дараах нийлмэл үсгийн монгол галигийг бичнэ үү

а.  sh- ...........

b.  kh-............

c.  ch-............

d.  sch-………

e.  ye - ……….

25. Нангиад үсгийг Монголд хэн хэрэглэж байсан вэ?

а.  лам нар

b.  төр шашны зүтгэлтнүүд

c.  гүүш нар

d. худалдаачид

e. гар урчууд

26. Рүн бичгийг өөрөөр юу гэж нэрлэдэгвэ?

а.  Сэлэнгэ мөрний

b.  Орхоны

c.  Дундад Азийн

d.  Төв Азийн

e. Хойд өмнөд Азийн

27. Соёмбо үсгийг хэн зохиосон вэ?

а.  Д.Агваан

b. Пагва лам

c. Эрдэнэ, Гагай

d. Г.Занабазар

e. Аюуш гүүш

28. Соёмбо үсгийг зохиосон шалтгаан юу вэ?

а. шашныг дэлгэрүүлэх

b. монголчуудыг соёлоор дахин нэгтгэх

c. бичиг үсэг хоцрогдсон

d. харь улсын нөлөө

e. цэрэг дайны шалтгаан

29. Соёмбо үсгийг зохиосон зохиосон он

а. 1686

b. 1690

c. 1670

d. 1673

e. 1643

30. Тод үсгийг хэн зохиосон вэ?

a. Д.Агваан

b. Пагва лам

c. Эрдэнэ, Гагай

d. Б. Намхайжамц

e. Аюуш гүүш

31. Тод үсгийг зохиосон шалтгаан юу вэ?

а. төрийн

b. шашин ба төрийн

c. шашин ба урлагийн

d. дайны

e. худалдаа арилжааны

32. Хэвтээ дөрвөлжин бичгийг хэн зохиосон вэ?

а. Д.Агваан

b. Пагва лам

c. I богд Занабазар

d. Б. Намхайжамц

e. Аюуш гүүш

33. Ямар үсгийг эвхэж болох вэ?

а. Тод үсэг

b. Монгол бичгийн үсэг

c. Хэвтээ дөрвөлжин

d. Соёмбо үсэг

e. Дөрвөлжин

34. Унших техникт нөлөөлөх муу тал  

а. олон удаа завсарлах

b. хурдан уншиж дуусгах

c. хугацаа хэмнэх

d. тэмдэглэхгүй унших

e. доогуур зурах

35.  Тохирох үгийг орлуулж тавь    

Бүлэг хэсэг бүрийг дуусгаад түүний ............................бодож цэгцлэн дараагийн бүлэгт шилжих хэрэгтэй.

а. дэс дарааллыг

b. үйл явдлыг

c. гол агуулгыг

d. гол утгыг

e. төлөвлөгөөг

36.  Тохирох үгийг орлуулж тавь

                       Уншилтын үед мэдэхгүй ..................... ойлгогдохгүй тодорхойлт, үг     

          өгүүлбэрийг орхих нь дараагийн хэсгийг ойлгоход бэрхшээлтэй байдаг.

а. нэр томьёо

b. үг

c. холбоо үг

d. баймж

e. хэтрүүлэл

37.  Тохирох үгийг орлуулж тавь

        Гүнзгий ойлгох нэг үндэс нь .......................явдал юм

а. гүйлгэж унших

b. дахин дахин унших

c. чангаар унших

d. оюун дүгнэлттэй унших

e. дотроо унших

38.  Тохирох үгийг орлуулж тавь

        Уншиж судлаж дууссаны дараа бусад хүмүүстэй .......................... нь  

        ашигтай.

а. шүүн ярилцах

b. мэтгэлзэх

c. хамт унших

d. асуулт гаргах

e. санал оруулах

39.  Унших доод 2 зорилго

а. илтгэл тавих

b. цаг үрэх

c. нойроо хүргэх

d. эшлэл авах

e. ном зүй хийх

40.  Унших дээд 4 зорилго

          а. Танин мэдэх

          b. Сэтгэлийг сэргээх

          c. Түүх судлах

          d. Шинэ мэдээлэл авах

           

          e.Өөрийгөө хөгжүүлэх

          f. Зохиолыг судлах

41.  Авиаг судлах 3 тал

  а. өгүүлэх эрхтний оролцоо, ажиллагаа

  b. сонстох буюу сонсголын эрхтэнд хүртэгдэх

  c. зөв дуудах

             d. утга ялгаруулах

               e. дуудлага ялгах

    42. Үг бүтэх ёсыг судлах нь :

  а. Үг үүсэж бүтдэг аргууд ба үгийн бүтэцтэй танилцуулах

  b. Хэлний янз бүрийн түвшин дэх нэгжүүдийн харилцан холбоог 

  ухамсарлуулах

  c. найруулга зүйн харьцуулах

  d. дагавар нөхцлийг судлах

  e. хэлний түвшингүүдийг харьцуулах

         43. Үгийн бүтцийг бүтээврээр зөв задлах нь

 а.Уул үгтэй нэг язгууртай төрөл үгстэй зэрэгцүүлэх

 b.Үгийг үгийн сангийн үүднээс танилцах ач холбогдолтой

 c. Үүсмэл үгийг олж таних

 d. Суралцагчдын зөв бичих мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэх

 e. Өгүүлбэрийн гишүүдийг ялгаж сурах

   44. Найруулга зүй гэж юу вэ?

а. Санаа бодлоо хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх,

бичих арга зүйг

b. Бичих зүйлээ хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх, бичих

арга зүйг

c. Ярих зүйлээ хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх, бичих

арга зүйг

d. Ярих бичих зүйлээ хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх, бичих арга зүйг

е. Өгүүлэх зүйлээ хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх, бичих

арга зүйг

        45. Найруулга зүйг дараах 2 байдлаар ангилна.

 а. онолын найруулгазүй

 b. стандарт гайруулагзүй

 c. дадлага найруулгазүй

 d. сонин сэтгүүлийн найруулгазүй

 e. албан бичгийн найруулгазүй

         46. Дадлага найруулга зүй бол юуны өмнө үгийг ..................хэрэглэх, түүнийг өгүүлбэрийн дотор зөв байрлуулж өгүүлбэрээ зөв, ойлгомжтой, яруу тод зохион найруулах арга барилыг сургах ухаан юм.

а. зөв сонгох

            b. зөв байрлуулах

            c. зөв хувиргах

d. зөв бүтээх

e. зөв дамжуулах

        47. Үгзүйн найруулга зүй гэдэг нь:

а. Үг зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

b. Хэлзүйн зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

c. Өгүүлбэр зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

d. Авиа зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

e. Найруулга зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

        48. Үгийг зөв сонгож хэрэглэхийн тулд:

а. Өөрийн хэлний үгийн сангаас үлэмжхэн үг мэддэг болсон байх

b. Гадаад хэлний үгийн сангаас үлэмжхэн үг мэддэг болсон байх

c. Үгийн олон салаа утгын ялгааг мэдэж зөв найруулах.

d. Сонгож авсан үгээ хэрэглэх байр, тохиолдлыг зөв олж чаддаг байвал зохино.

e. Үгийн утгыг зөв ухаарсан байх   

49. Адил утгатай үгийг үргэлжлүүлэн бич

а. Айлтгах.........................

b. Нойрсох..............................

c. Өргөө......................................

d. Идэх ......................................

e. Харах......................................

50. Шинэ үг гэж юу вэ?

а. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байгаагүй бөгөөд нийгмийн дотор шинээр        буй болж байгаа юм, үзэгдлийг нэрлэсэн үгийг шинэ үг гэнэ.

б. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байсан боловч тодорхой шалтгаанаар нийгмийн дотор шинээр буй болж байгаа юм, үзэгдлийг нэрлэсэн үгийг шинэ үг гэнэ.

в. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байгаагүй бөгөөд нийгмийн дотор шинээр буй болж байгаа юм, үзэгдлийг тоочсон үгийг шинэ үг гэнэ.

в. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байгаагүй бөгөөд нийгмийн дотор байгаа юм, үзэгдлийг тоочсон үгийг шинэ үг гэнэ.

в. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байгаагүй бөгөөд хүмүүсийн дунд шинээр буй болж байгаа юм, үзэгдлийг тоочсон үгийг шинэ үг гэнэ.

51. Найруулгын 3 шаардлага:

а. Ойлгомжтой байх

    b. Зохион ярих бичих зүйл яруу сонсголонтой байх                                                          

    c. Тод байх

    d. Ярьж, бичиж байгаа зүйл оновчтой байхыг шаардана

    e. Ярьж бичиж байгаа зүйл үндэслэлтэй байх

52. Найруулгад хязгаарлах  5 зүйл:

    а. Бүдүүлэг үг хэллэг

    b. Хар ярианы хэллэг

    c. Харь гаралтай үг

    d. Этгээд үг хэллэг

  e. Нутгийн аялгууны үг хэллэг

    f. Албархаг үг хэллэг

53. Түгээмэл байдлаар нь нэр томьёог:

а. үлэмж явцуу                                                                                                                                 

b. нийтэд түгсэн

c. харьцангуй түгээмэл

d. харьцангуй тогтмол

e.  нийтээр хүлээн зөвшөөрсөн  

54. Түгээмэл нэр томьёоны уран зохиол дахь 3 үүрэг:

а.Тухайн мэргэжлийн баатрын ажил амьдрал, хэл яриаг дүрслэхэд хэрэглэдэг.

b. Шинжлэх ухааны нэгэн салбарт ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн болон тухайн мэргэжлийн ажлын онцлогийг гаргахад ашиглана.

c.    хүмүүсийн аж байдлыг тодотгож гаргахад                     

     d. нөхөрсөг шог шүлэг зэрэгт мэргэжпийн үг хэллэгийг оруулан хөгжөөн наргиантай аяг, оруулах боломж бий.

     e. ярианд чимэг оруулах гэж

55. Найруулгын бус 4 алдаа:
      а. баримтын
      b. логикийн

      c. найруулга дундын
      d. хэл зүйн

      e. гоо зүйн 
56. Найруулгын 6 алдаа:
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

57. Дараах жишээний алдааг тодорхойл
     “Уг хэргийг Цагаан шонхорын Энхтайвны хүсэлтээр хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. "Ардчилал таймс " сонин.2005.05-р сар.
       а.баримтын
      
b. логикийн

        c. найруулга
        d. хэл зүйн

        e. гоо зүйн алдаа
58. Дараах жишээний алдааг тодорхойл
"Алгын чинээхэн биетэй алаг хонгор үр минь энэ жил арван найман нас хүрч байгаа юм.”

       а.баримтын
      
b. логикийн

       c. найруулга дундын
       d. хэл зүйн

       e. гоо зүйн алдаа
59. Дараах жишээний алдааг тодорхойл
Бие биенийгээ хайрлаж, харилцан эвтэй найртай байгаарай.
       а.баримтын
      
b. логикийн

        c. найруулга дундын
        d. хэл зүйн

        e. гоо зүйн алдаа
60. Дараах жишээний алдааг тодорхойл

Тэр бүсгүйн хоёр хөөрхөн алаг нүд нь дөнгөж төрсөн тугал шиг тормолзоно.
       а.баримтын
      
b. логикийн

        c. найруулга дундын
        d. хэл зүйн

        e. гоо зүйн алдаа

61. Дараах жишээний алдааг тодорхойл

"Улс төрийн амбицаа дийлж чадахаа болиод байна"

     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

62. Дараах жишээний алдааг тодорхойл

"Намайг багад аав намайг сургуульд суулгахгүй гэж бөөн юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ"
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

63. Дараах жишээний алдааг тодорхойл

 "Чадварлаг бурхан шиг эмч явуулжээ"
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

64. Дараах жишээний алдааг тодорхойл

 “Хөх өвгөний нүүр шиг Хүйтэн сарыг хөнжил юугаан болгон (Х.Т "Улиас" шүлгээс)
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

65. Дараах жишээний алдааг тодорхойл

Уншигчийн үнэмлэхийг та олгох уу?, Уншигчийн үнэмлэхийг хаанаас авч болох вэ? Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй вэ? (номын санчид хандсан оюутны ярианаас )
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг давтсан
     d. Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

66. Дараах жишээний алдааг тодорхойл

"Наадмын талбайд хөл тавих зайгүй хүмүүс багширчээ."

     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг давтсан
     d Хэт сунжирсан   

     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

67. Найруулгын 5 төрөл:

      а. Албан бичгийн найруулга зүй

      b. Шинжлэх ухааны зохиолын хэл найруулга

      c. Уран зохиолын хэл найруулга

      d. Сонин сэтгүүлийн хэл найруулга

      e. Нийтлэлийн хэл найруулга

      f. Хар ярианы хэл найруулга

68. Албан бичгийн хэл найруулга

Төрийн ба .......................... байгууллагын хооронд буюу мөн байгууллага хүмүүсийн хооронд үүсэж байгаа яриаг албан яриа /албан бичиг/ гэнэ.

а. төрийн бус

      b. олон нийтийн

      c. аж ахуйн нэгж

      d. компаны

      e. харьяа   

69. Албан бичгийн хэл найруулгын онцлогод орохгүй зүйлийг ол

       а. Орж хэвшсэн цөөхөн үг давтагдана.

       b. Харилцагч байгууллага, хүмүүсийн ажлын онцлогоос шалтгаалж мэргэжлийн үг   

         хэллэг их орно.

       c. Хэлц үг зарим тохиолдолд их хэрэглэгдэнэ.

       d. Илэрхийлж буй зүйлийн утга бүрхэгдэхээс болгоомжилж үгийг дан ганц шууд  

         утгаар хэрэглэнэ.

       e. Этгээд бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үгс бараг орохгүй

70. Албан тоот гэж юу вэ?  

а. Харилцагч байгууллага, хүмүүсийн хооронд мэдээ сэлт дамжуулах, ажил хэргийн холбоо тогтоохын тулд хэрэглэж байгаа бичиг баримт

b. Албан байгууллага өөрсдийн бичгийг хэвлэмэл маягт цаасан дээр бичиж гаргах баримт

c. Хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллагуудад өгөх санамж бичиг

d. Төрийн байгууллагын мэдээ тайлан дамжуулах бичиг

e. Байгууллага хоорондын ажил хүсэлт гаргасан бичиг

71. Протокол гэж юу вэ? 

     а. Байгууллага хоорондын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг тэмдэглэн хөтөлсөн бичиг

b. Байгууллагын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг тэмдэглэн хөтөлсөн бичиг

c. Байгууллага дундын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг тэмдэглэн хөтөлсөн бичиг

d. Байгууллага дундын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг тэмдэглэн захидал

e. Байгууллага дундын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг архивалсан бичиг

72. Тайлан гэж юу вэ?   

а. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил

b. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үйлсийг бүртгэн гаргасныг

c. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үйлсийг нэгтгэн дүгнэснийг

d. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг бүртгэн гаргасныг

e. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнан бичсэнийг

73. Акт гэж юу вэ?

а. Ямар нэг үйл ажиллагаа буюу шинжилсэн зүйлийн үр дүн

b. Ямар нэг өвчний тухай баримт

c. Ямар нэгэн байгууллагын дотоод ажил

d. Ямар бүтээгдхүүнийг цуцалсан бичиг

e. Ямар нэгэн ажлын баланс

74. Өргөдөл гэж юу вэ?

а.Хүмүүсээс юм гуйж гаргасан хүсэлт бичиг

b.Хүмүүсээс албан ба олон нийтийн байгууллага буюу дээд тушаалтанд гаргасан хүсэлт бичиг

c. Хүмүүсээс албан ба олон нийтийн байгууллага буюу дээд тушаалтанд гаргасан 

гомдол

d. Хүмүүсээс албан ба олон нийтийн байгууллага буюу дээд тушаалтанд гаргасан 

захидал

e. Хүмүүсээс албан ба олон нийтийн байгууллага буюу дээд тушаалтанд гаргасан 

албан тоот

75. Шинжлэх ухааны хэл найруулга гэж юу вэ?

а.Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг бичиж гаргадаг хэл найруулга

b.Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг хэвлэн гаргадаг хэл найруулга

c.Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг тоймлон гаргадаг хэл найруулга

d. Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг бичиж гаргахад тавигдах шаардлага

e. Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг бичиж гаргадаг хэлний бодлого

76. Шинжлэх ухааны зохиолын онцлогууд:

     а. Шинжлэх ухааны зохиол нь нэр томьёог их хэмжээгээр хэрэглэсэн байдаг

     b. Аливаа зүйлд ач холбогдол их өгсөн байдаг.

     c. Сэдвийн утга нь шинжлэх ухааны агуулгатай аливаа зүйлийн учир утгыг гаргаж хэлсэн байна.

     d. Шинжлэх ухааны зохиолын өгүүлбэрүүд нь гол төлөв бүрэн төгс хэлбэржсэн дэлгэрэнгүй, хүүрнэсэн өгүүлбэр байдаг байна.

     e. Шинжлэх ухааны зохиолын өгүүлбэрүүд нь гол төлөв асуудал дэвшүүлсэн шинжтэй байна  

77. Шинжлэх ухааны зохиолын найруулгын шаардлагад нийцэхгүй ойлголтыг тэмдэглэ:

     а. Энгийн ойлгомжтой

     b. Товч оновчтой

     c. Сонирхолтой

     d.  Хурц дайчин   

     e. Эмх цэгцтэй

     f. Үгийн баялаг арвин

     g. Гоо зүйн хэм хэмжээ

     j. Яруу сонсголонтой

78. Илтгэл гэж юу вэ?

    а. Тодорхой туршилтын ажил хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

    b. Тодорхой сэдвээр илтгэл тавьж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

    c. Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

    d. Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох шаардлагагүй баримт.

    e. Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн баримтыг илтгэл гэнэ.

79. Илтгэлийн бүтэц ямар байдаг вэ?

      а. Оршил

   b. Үндсэн хэсэг

   c.  Дүгнэлт

   d. Туршилтын хэсэг

   e. Батлах хэсэг

80. Илтгэл бичих ач холбогдолд хамааралгүй зүйлийг тэмдэглэ

   а. Илтгэл бичсэнээр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгээ баяжуулна.

   b. Судалгааны ажил хийх дадалтай болно.

   c. Судалгаа хийх үндэс болно.

   d. Шинэ зүйлийг танин мэдэх шинжлэх ухааны аргуудтай танилцана.

   e. Олны өмнө “нүүр хагарч”, олны танил хүн болох гараагаа эхэлнэ.

81. Эсээг анх үүсгэн бичигч

7 а. Мишель де Монтень

   b. Леонорда де Сантяго

   c. Эльбрус Хуан Карлос

   d. Бодуэн де Куртенэ

   e. Паул Аресто

82. Эссэ бичих үе шат, алхамуудад хамааралгүйг тэмдэглэ

    а. Бэлтгэл шат

    b. Бичих зорилго

    c. Эсээний утга

    d. Хэнд хандаж бичиж буй

    e. Юуны тухай бичих вэ?

    f. Гол санаа юунд чиглэх                                                                                                           

83. Эсээний үндсэн 4 хэв маяг

    а. Хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой хүүрнэмж

    b. Ямар нэг үйл явдал, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой тайлбарламж

    c.Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой тоочимж

    d. Тоо болон чанарын үзүүлэлтүүдийг бусад шалгууруудын хамт нэгтгэн гаргах

    e.Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж үнэмшүүлэх, зүй тогтолыг батлан дүгнэлт хийх зорилготой эргэцүүлэмж

84. Эсээний түлхүүр өгүүлбэрт хамааралгүй хэв шинжийг дугуйл                                           

   а.Шууд

   b. Шууд бус

   c. Хөндлөнгийн

   d. Уран яруу

   e. Тод чанга  

85. Үгийн салаа утга үүсэх хэдэн арга байдаг вэ?

а. 2

b. 3

c. 1

d. 4

e. 7

86. Үгийн утга гэж юу вэ?

а.  нэг юмын нөгөө юмнаас ялгарах онцлог

b.  нэг юмын нөгөөтэйгээ адил байх онцлог

c.  нэг юмын нөгөөтэй нь харьцуулах онцлог

d. нэг юмын нөгөөтэй нь жиших онцлог

e. нэг юмын нөгөөтэй нь нэмэх онцлог

87. Үгийн агуулга гэж юу вэ?

а.  тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь харах

b.  тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь судлах

c.  тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь хамаарч нэгтгэн дүгнэсэн

d. тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь шинжин нэгтгэн дүгнэсэн

e. тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь жишин нэгтгэн дүгнэсэн

88. Тохирох үгийг нөхөж тавь

Ухагдахууны утга гэдэг нь ...................., ухагдахуун дүр төрх хоёрын харьцаагаар илэрхийлэгддэг.

а.  үг төсөөлөл

b.  үг хандлага

c.  үг харьцаа

d.  үг гарал

e.  үг хувирал

89. Тохирох үгийг нөхөж тавь

Аливаа хэлэнд тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл .......................................тусгасан олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж тогтсон үг хэллэг олон байдаг. Үүнийг хэлц гэнэ.

а.  сэтгэлгээний хандлагын онцлог

b.  сэтгэлгээний өвөрмөц онцлог

c.  сэтгэлгээний бодит орчны онцлог

d.  сэтгэлгээний дотоод үнэлэмж

e.  сэтгэлгээний ядуурлын үзүүлэлт

90. Хэлц үгийн 3 шинж

а. нэгээс олон үгээр бүтсэн байдаг

b. хэл ярианд бүхлээрээ ордог

c. ихэвчлэн хүүрнэсэн шинжтэй

d. тогтвортой нийлц шинжтэй байдаг

e. уламжлалт зан төлөвийн шинжтэй байдаг.

91. Дараах хэлцийг гүйцээ

а. Тэмээ хариулсан ............................. занг андахгүй

b. Азарга унавал....................................

c. Зуун ямаанд ..................................

d. Эх нь хээр алаг бол ...............................

e.  Мал тэжээвэл хошуу тосдоно,.................................

92. Үндэсний онцлог үгийн олон улсын нэр томьёо

а. реали

b. реалити

c. реальный

d. реаль

e. реальность

93. Үндэсний онцлог бүхий үг хэллэгт....... багтана.

а. монгол нүүдэлчний хэв маяг, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

b. монгол нүүдэлчний ахуй амьдрал, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

c. монгол нүүдэлчний ёс суртахуун, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

d. монгол нүүдэлчний соёл иргэншил, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

e. монгол нүүдэлчний зан харьцаа, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

94. Дараах хэлцийн утгыг тодорхойл  “Модоо барих”

а. хавсарсан

b. шууд

c. шилжсэн

d. дүрсэлсэн

e. итгүүлсэн

95. Дараах хэлцийн байрыг тодорхойл  "Зажлаагүй бол бүү залги, бодоогүй бол бүү дуугар"

а. тогтвортой

b. тогтворгүй

c. тодорхойлсон

d. үнэлсэн

e. харьцуулсан

96. Дараах хэлцийн шинжийг тодорхойл: "Шил шиг тунгалаг, ширэм шиг хатуу",   

а. дүрслэг

b. жишсэн

c. шилжсэн

d. харьцуулсан

e. үнэлсэн

97. Дараах хэлцийн гарлыг тодорхойл: "Билүү гэсэн чулуу юм уу"

а. домог түүх

b. болсон явдал

c. үлгэр тууль

d. өгүүллэг

e. тууж

98. Хэлц үгийг гадаад хэлэнд үгчлэн орчуулж

а. болно

b. болохгүй

c. зарим үед болно

d. утга гарч байвал болно

e. ухагдхуун заагаагүй бол болно.

99. Хэлний нийгмийн үүрэг юу вэ?

а. харилцааны

b. мэдээллийн

c. судалгааны

d. сурган хүмүүжүүлэх

e. улс төрийн

100. Дөнгөж төрсөн хүүхдийг өөр хэлтэй газар аваачиж өсгөвөл ямар хэл сурах вэ?

а. төрсөн газрынхаа

b. эцэг эхийнхээ

c. өссөн газрынхаа

d. хэл сурахгүй

 

 

 

 

 

 

 

 


 

 

Сорилын түлхүүр

 

1.             d. Буриад хэл

2.         а. Төв           -      4. халх, цахар, ордос

b. Дорнод      -            1. харчин хорчин

c. Өрнөд          -              3. Шинжаан- ойрд, Ижил мөрний

d. Умард          -              2. Байгалын өмнө хойд биеийн буриад

3.   а. Тухайн хэлээр хэлэлцэгчдээс оршин суугаа газар нутаг, хэв ёс, нийгэмлэгийн шинжээрээ нэгдмэл хэсэг бүлэг хүмүүсийн хэл аялгууг нутгийн аялгуу гэнэ. 

4. b. Д.Агваан

5.  c. хятан

6. b. Энэтхэг

7. b. Пагва лам

8. c. Хубилай хаан

9. а. шашин номлогч

10. b. түүхийн бодит шалтгаан  

11  b. 1930-аад он

12. c. Эрдэнэ, Гагай

13. c. 1634

14. а. Монгол бичгийн

15. d.   Арамей гаралтай согд үсэг

16. c.  XIII

17. b. Аюуш гүүш

18. а.  1587

19. b.  Шашны номлолыг тайлбарлах зорилгоор

20. а.  латин галиг

21. b.  дүрс, ханз буюу утгат үсэг

22. а.  50 мянга

23. а.  4-7 мянга

24.  а.  sh-ш

       б.  kh-х

       в.  ch-ч

25. b. төр шашны зүтгэлтнүүд

26. b.  Орхоны

27. d. Г.Занабазар

28. b. монголчуудыг соёлоор дахин нэгтгэх

29. а. 1686

30. d. Б. Намхайжамц

31. b. шашин ба төрийн

32. c. I богд Занабазар

33. b. Монгол бичгийн үсэг

34. а. олон удаа завсарлах

35.  c. гол агуулгыг

36.  а. нэр томьёо

37.  b. дахин дахин унших

38.  а. шүүн ярилцах

39.  b. цаг үрэх

       c. нойроо хүргэх

40.  b. Сэтгэлийг сэргээх

       d. Шинэ мэдээлэл авах

       e.Өөрийгөө хөгжүүлэх

       f. Зохиолыг судлах

41.  а. өгүүлэх эрхтний оролцоо, ажиллагаа

       b. сонстох буюу сонсголын эрхтэнд хүртэгдэх

       c. зөв дуудах

42. а. Үг үүсэж бүтдэг аргууд ба үгийн бүтэцтэй танилцуулах

      b. Хэлний янз бүрийн түвшин дэх нэгжүүдийн харилцан холбоог 

  ухамсарлуулах

43. а.Уул үгтэй нэг язгууртай төрөл үгстэй зэрэгцүүлэх  

      b.Үгийг үгийн сангийн үүднээс танилцах ач холбогдолтой

      d. Суралцагчдын зөв бичих мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэх

44. а. Санаа бодлоо хэрхэн яаж зөв, оновчтой яруу хурц илэрхийлж хэлэх,

бичих арга зүйг

45. а. онолын найруулгазүй

       c. дадлага найруулгазүй

46. Дадлага найруулга зүй бол юуны өмнө үгийг ..................хэрэглэх, түүнийг өгүүлбэрийн дотор зөв байрлуулж өгүүлбэрээ зөв, ойлгомжтой, яруу тод зохион найруулах арга барилыг сургах ухаан юм.

а. зөв сонгох

47. Үгзүйн найруулга зүй гэдэг нь:

а.Үг зүйн элдэв олон хэлбэрийг Монгол хэлний тогтсон ёсонд нийцүүлэн хэрэглэж, утга санааг зөв, оновчтой илрүүлэн гаргах

48. Үгийг зөв сонгож хэрэглэхийн тулд:

а. Өөрийн хэлний үгийн сангаас үлэмжхэн үг мэддэг болсон байх

c. Үгийн олон салаа утгын ялгааг мэдэж зөв найруулах.

d. Сонгож авсан үгээ хэрэглэх байр, тохиолдлыг зөв олж чаддаг байвал зохино.

49. Адил утгатай үгийг үргэлжлүүлэн бич

а. Айлтгах, ярих, донгосох, чалчих

b. Нойрсох, унтах, ширгэх

c. Өргөө, гэр, овоохой

d. Идэх, цуслах, гудрах

e. Харах, долилзох, талимаарах

50. Шинэ үг гэж юу вэ?

а. Тухайн үеийг хүртэл яриа бичигт байгаагүй бөгөөд нийгмийн дотор шинээр        буй болж байгаа юм, үзэгдлийг нэрлэсэн үгийг шинэ үг гэнэ.

51. Найруулгын 3 шаардлага:

а. Ойлгомжтой байх

    b. Зохион ярих бичих зүйл яруу сонсголонтой байх                                                          

    d. Ярьж, бичиж байгаа зүйл оновчтой байхыг шаардана

52. Найруулгад хязгаарлах  5 зүйл:

    а. Бүдүүлэг үг хэллэг

    b. Хар ярианы хэллэг

    d.  Этгээд үг хэллэг

   e. Нутгийн аялгууны үг хэллэг

    f.  Албархаг үг хэллэг

53. Түгээмэл байдлаар нь нэр томьёог:

а. үлэмж явцуу                                                                                                                                 

c. харьцангуй түгээмэл

54. Түгээмэл нэр томьёоны уран зохиол дахь 3 үүрэг:

a. Шинжлэх ухааны нэгэн салбарт ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн болон тухайн мэргэжлийн ажлын онцлогийг гаргахад ашиглана.

b.    хүмүүсийн аж байдлыг тодотгож гаргахад                     

     d. нөхөрсөг шог шүлэг зэрэгт мэргэжпийн үг хэллэгийг оруулан хөгжөөн наргиантай аяг, оруулах боломж бий.

55. Найруулгын бус 4 алдаа:
       а.баримтын
       b. логикийн

     d. хэл зүйн
     e. гоо зүйн 
56. Найруулгын 6 алдаа:
     а. Үг буруу сонгосон
     b. Үг илүүдсэн
     c. Үг дутсан
     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
     f. Үгийн өнгө аяс гажсан
     g. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

57. Дараах жишээний алдааг тодорхойл
     “Уг хэргийг Цагаан шонхорын Энхтайвны хүсэлтээр хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. "Ардчилал таймс " сонин.2005.05-р сар.
       а.баримтын

58. Дараах жишээний алдааг тодорхойл
"Алгын чинээхэн биетэй алаг хонгор үр минь энэ жил арван найман нас хүрч байгаа юм.”

       b. логикийн

59. Дараах жишээний алдааг тодорхойл
Бие биенийгээ хайрлаж, харилцан эвтэй найртай байгаарай.

        d. хэл зүйн
60. Дараах жишээний алдааг тодорхойл

Тэр бүсгүйн хоёр хөөрхөн алаг нүд нь дөнгөж төрсөн тугал шиг тормолзоно.

        e. гоо зүйн алдаа

61. Дараах жишээний алдааг тодорхойл

"Улс төрийн амбицаа дийлж чадахаа болиод байна"

     а. Үг буруу сонгосон

62. Дараах жишээний алдааг тодорхойл

"Намайг багад аав намайг сургуульд суулгахгүй гэж бөөн юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ"
     b. Үг илүүдсэн

63. Дараах жишээний алдааг тодорхойл

 "Чадварлаг бурхан шиг эмч явуулжээ"
     c. Үг дутсан

64. Дараах жишээний алдааг тодорхойл

 “Хөх өвгөний нүүр шиг Хүйтэн сарыг хөнжил юугаан болгон (Х.Т "Улиас" шүлгээс)

     d. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

65. Дараах жишээний алдааг тодорхойл

Уншигчийн үнэмлэхийг та олгох уу?, Уншигчийн үнэмлэхийг хаанаас авч болох вэ? Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй вэ? (номын санчид хандсан оюутны ярианаас )
     e.Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан

66. Дараах жишээний алдааг тодорхойл

"Наадмын талбайд хөл тавих зайгүй хүмүүс багширчээ."

     а. Үг буруу сонгосон

67. Найруулгын 5 төрөл:

      a. Албан бичгийн найруулга зүй

      b. Шинжлэх ухааны зохиолын хэл найруулга

      c. Уран зохиолын хэл найруулга

      d. Сонин сэтгүүлийн хэл найруулга

      f.Хар ярианы хэл найруулга

68. Албан бичгийн хэл найруулга

Төрийн ба .......................... байгууллагын хооронд буюу мөн байгууллага хүмүүсийн хооронд үүсэж байгаа яриаг албан яриа /албан бичиг/ гэнэ.

      b. олон нийтийн

69. Албан бичгийн хэл найруулгын онцлогод орохгүй зүйлийг ол

       c. Хэлц үг зарим тохиолдолд их хэрэглэгдэнэ.

70. Албан тоот гэж юу вэ? 

а. Харилцагч байгууллага, хүмүүсийн хооронд мэдээ сэлт дамжуулах, ажил хэргийн холбоо тогтоохын тулд хэрэглэж байгаа бичиг баримт

71. Протокол гэж юу вэ? 

     b. Байгууллагын хурал зөвлөлгөөн, цуглааны явц, хоёр албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг тэмдэглэн хөтөлсөн бичиг

72. Тайлан гэж юу вэ?   

      b. Тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үйлсийг бүртгэн гаргасныг

73. Акт гэж юу вэ?

а. Ямар нэг үйл ажиллагаа буюу шинжилсэн зүйлийн үр дүн

74. Өргөдөл гэж юу вэ?

b.Хүмүүсээс албан ба олон нийтийн байгууллага буюу дээд тушаалтанд гаргасан хүсэлт бичиг

75. Шинжлэх ухааны хэл найруулга гэж юу вэ?

d.Шинжлэх ухааны чанартай ном, товхимол, өгүүллийг бичиж гаргадаг хэл найруулга

76. Шинжлэх ухааны зохиолын онцлогууд:

     а. Шинжлэх ухааны зохиол нь нэр томьёог их хэмжээгээр хэрэглэсэн байдаг

     b. Сэдвийн утга нь шинжлэх ухааны агуулгатай аливаа зүйлийн учир утгыг гаргаж хэлсэн байна.

     d. Шинжлэх ухааны зохиолын өгүүлбэрүүд нь гол төлөв бүрэн төгс хэлбэржсэн дэлгэрэнгүй, хүүрнэсэн өгүүлбэр байдаг байна.

77. Шинжлэх ухааны зохиолын найруулгын шаардлагад нийцэхгүй ойлголтыг тэмдэглэ:

     d.  Хурц дайчин   

78. Илтгэл гэж юу вэ?

    a. Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

79. Илтгэлийн бүтэц ямар байдаг вэ?

      а. Оршил

   b. Үндсэн хэсэг

   c.  Дүгнэлт

80. Илтгэл бичих ач холбогдолд хамааралгүй зүйлийг тэмдэглэ

   c. Судалгаа хийх үндэс болно.

81. Эсээг анх үүсгэн бичигч

7 а. Мишель де Монтень

82. Эссэ бичих үе шат, алхамуудад хамааралгүйг тэмдэглэ

       f. Гол санаа юунд чиглэх                                                                                                           

83. Эсээний үндсэн 4 хэв маяг

    a. Хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой хүүрнэмж

    b. Ямар нэг үйл явдал, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой тайлбарламж

    c.Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой тоочимж

    d.Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж үнэмшүүлэх, зүй тогтолыг батлан дүгнэлт хийх зорилготой эргэцүүлэмж

84. Эсээний түлхүүр өгүүлбэрт хамааралгүй хэв шинжийг дугуйл                                           

   d. Уран яруу бус

85. Үгийн салаа утга үүсэх хэдэн арга байдаг вэ?

b. 3

86. Үгийн утга гэж юу вэ?

а.  нэг юмын нөгөө юмнаас ялгарах онцлог

87. Үгийн агуулга гэж юу вэ?

в.  тухайн юмны гол шинжүүдийг тал бүрээс нь хамаарч нэгтгэн дүгнэсэн

88. Тохирох үгийг нөхөж тавь

Ухагдахууны утга гэдэг нь ......................, ухагдахуун дүр төрх хоёрын харьцаагаар илэрхийлэгддэг.

а.  үг төсөөлөл

89. Тохирох үгийг нөхөж тавь

Аливаа хэлэнд тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл .......................................тусгасан олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж тогтсон үг хэллэг олон байдаг. Үүнийг хэлц гэнэ.

b.  сэтгэлгээний өвөрмөц онцлог

90. Хэлц үгийн 3 шинж

а. нэгээс олон үгээр бүтсэн байдаг

b. хэл ярианд бүхлээрээ ордог

d. тогтвортой нийлц шинжтэй байдаг

91. Дараах хэлцийг гүйцээ

а. Тэмээ хариулсан буурныхаа занг андахгүй.

b. Азарга унавал гүү хусарна.

c. Зуун ямаанд жаран ухна.

d. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг.

e.  Мал тэжээвэл хошуу тосдоно, хүн тэжээвэл тус дурсана.

92. Үндэсний онцлог үгийн олон улсын нэр томьёо

а. реали

93. Үндэсний онцлог бүхий үг хэллэгт....... багтана.

b. монгол нүүдэлчний ахуй амьдрал, аж төрөл, зан заншил, шашин шүтлэг, соёл түүх, мал аж ахуй, монгол хүний бэлгэдэх сэтгэхүй

94. Дараах хэлцийн утгыг тодорхойл  “Модоо барих”

c. шилжсэн

95. Дараах хэлцийн байрыг тодорхойл  "Зажлаагүй бол бүү залги, бодоогүй бол бүү дуугар"

а. тогтвортой

96. Дараах хэлцийн шинжийг тодорхойл: "Шил шиг тунгалаг, ширэм шиг хатуу",   

а. дүрслэг

97. Дараах хэлцийн гарлыг тодорхойл: "Билүү гэсэн чулуу юм уу"

а. домог түүх

98. Хэлц үгийг гадаад хэлэнд үгчлэн орчуулж

b. болохгүй

99. Хэлний нийгмийн үүрэг юу вэ?

а. харилцааны

б. мэдээллийн

в. судалгааны

100. Дөнгөж төрсөн хүүхдийг өөр хэлтэй газар аваачиж өсгөвөл ямар хэл сурах вэ?

c. өссөн газар


Бичсэн: OD_MONGOLKHEL | цаг: 12:38 | Сорил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax