2015-03-20
ЕБС-ийн Монгол хэлний хичээлд хэрэглэх нэр томьёоны тайлбар 1-р хэсэг

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн  монгол хэлний хичээлд ашиглах

 нэр томъёоны товч тайлбар

Эхийн хэв маяг:  Хэнээс хэнд , юуны тухай, ямар зорилгын үүднээс хэзээ, хаана, юугаар, хэрхэн ойлгуулахаас шалтгаалан эхийн буюу найруулгын хэв маяг ялгарна. Бичигч уншигчаас үүдэж найруулгын хэв маяг нь тоочих ба хүүрнэх, эргэцүүлэх ба тайлбарлах гэсэн найруулгын дөрвөн хэв маяг байна. Ерөнхийдөө :

·         Тоочих нь албан бичгийн

·         Хүүрнэмж нь уран зохиолын

·         Эргэцүүлэмж нь шинжлэх ухааны

·         Тайлбарламж нь сонин нийтлэлийн найруулгатай тус тус таардаг боловч на...

2015-03-20
Уламжлалт хөлөгт тоглоом

 

“Гэр” уламжлалт хөлөгт тоглоом

Гэрийн хөлөг монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Хоёр хvvхэд дөрөв дөрвөн хvvгээр тоглоно. Нvvхдээ зураасны дагуу хаашаа ч нvvж болно. Идэхдээ дундах зурааснуудын дагууд (бусдын зэргэлдээ хvvг) зөвхөн давж иднэ.

Нэг идэш байвал нэг, хоёр идэш байвал хоёр иднэ. Идэх идэш байсаар байтал идэхгvй байж болохгvй.

Description: a href=

 

“Өлзий” уламжлалт хөлөгт тоглоом

Өлзий бол хоёр хvvхдийн тоглодог хөлөгт тоглоом юм. Өлзийн хөлөг 23 буудалтай. Өлзий тоглоход долоон цагаан хvv, долоон хар хvv хэрэгтэй. Өлзийн хөлгийн нэгийн дөрөвдvгээр буудлыг 1,4, хоёрын гуравдуга...

2014-12-25
Од МХУЗ-ын төвшин тогтоох шалгалтын сэдэв 2014-12-03

6 дугаар анги

1.Цээж бичиг  / Сорилгоос 2 дахь 18/

2 Гол санаа тайлбарлах,  Хэлц олох

3. Бичгийн соёл

7-р анги

1.Цээж бичиг  /Сорилгоос дараагийн 18/

2. Гол санаа тайлбарлах, ойролцоо эсрэг хэлц  олох

3. Бичгийн соёл

8-р анги

1.Цээж бичиг /Сорилгоос дараагийн 18/

2. Гол санаа тайлбарлах, эсрэг ойролцоо хэлц олох

3. монгол бичиг  нөхцөлдүүлэн холбох, тодотгон холбох нөхцөлөөр үг хувилгах

4. Бичгийн соёл

9-р анги

Эргэцүүлэмж  эх зохиох 100-120

2.ЗНӨ тодорхойлох

3.Монгол бичиг Сурах бичиг дараагийн 10 хуудасны аман хуулийг бичих

4.Бичгийн соёл

10-р анги/

Тодорхой сэдвийн д...

2014-12-25
бие даан ажиллах өгүүлбэрүүд

1,Аагтай цай алжаал тайлна, аятай үг сэтгэл засна

2.Арван үгээс нэгийг тогтоо, арван хүнээс нэгийг тань

3.Хаврын цас урсаж, нүүдлийн шувууд ирж, дэлхийг чимээ шуугиан тэлж байв.

4.Усан хөх зэрэглээ гүйж, уул хөвчийн тоо тоймгүй гуу жалгаар ойн цасны шар ус хөөсрөн урсав.

5..Бүрэнхий өдрийг гийгүүлж болдоггүй, битүү үгийг тайлж болдоггүй

6.Зүйргүй үг байдаггүй, зүүдэлгүй дээл байдаггүй

7.Цэнхэр яргуй аль хэдийн хагдарч,  төдий л удалгүй шинэ ногоо соёолов.

8.Хяр дээгүүр зэврүүн салхи сэвэлзэн, зөөлөн цас манаргаад, Арандалын хацар амыг хорстол хайрна.

9.Идээг амтлах гэж давс хийх , ...