2015-03-20
Монгол хэл

9-Р АНГИЙН  МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ТТШ-ЫН СОРИЛ

Хугацаа 40 минут                                                                                                      Нийт оноо 30

Анги, бүлэг......................... Овог............................................Нэр.......................................................

САНАМЖ:

1.      Эхийг анхааралтай уншиж ойлгоод  даалгавруудыг гүйцэтгээрэй.

2.      Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож тэмдэглээрэй. Зөв хариулт бүр 2 оноо

Намар

Хүдэнтэх уулын оройг харганын ноос шиг үүлс бүчнэ. Үнэгэн зоо шиг ухаа хөндийд хийсэх хамхуул үргэсэн зээр шиг цахилан одно. Нуур шиг цэлийх хөх тэнгэрт нүүдлийн шувууд тугийн зэв шиг хошуурна. Унасан морины дэлнээс сэрүү татаж, удахгүй ирэх өвлийн зарыг шивнэнэ. Намрын тариан дунд сар хээр хононо. Хурдны морьдынх шиг босоо тоос өдөржин суунагласан тал хөндий их ажлын хөлд тос даан борлоно. Шөнийн талд комбайны гэрэл үдшийн од шиг олон. Тэнд тариачин хүн тухтай амрах завгүй. Гагцхүү инээх л завтай. Энэ инээднээс ажил амьдралын бүх баяр баясгалан гэрэлтэнэ. Намрын жинхэнэ өнгө хүний ариун цагаан хөдөлмөрөөс тийн төрнө гэж бодном. Тиймээс намрын халуун шаргал өнгө сэтгэлд уусан бодол будна. Харин буцах шувуудын дуунаар навчис уяран унах нь учирсны хойно хагацах шиг хэцүү орчлонд үгүйг өгүүлнэ.

Амьдрал намар шиг өгөөжтэй ч нас ахих нь сэрүү унах шиг санагдана. “Ай хөөрхий, намар аа гэж” сэтгэлийг ногооны аагаар согтоож, зоригийг хадуурын ир шиг хурцалж өгөөд буцах юм.

1.      Хэлц үгийг тайлбартай нь зөв харгалзуулсан хэсгийг олно уу?

 

1.нас ахих

А.нүнжигтэй

2.      Үдшийн од шиг

В. ирж буцах

3.      Тос даах

С.нас тогтох, буурь суух

4.      Учирсны хойно хагацах

D.олон

5.      Харганы ноос шиг үүлс

Е.жижигхэн, өчүүхэн

А.              1d2c3b4a5e                 B.  1c2d3a4b5e                                   C.  1a2c3d4a5e

D.   1a2b3c4d5e                E.   1e2d3c4b5a

2.  Үнэгэн зоо шиг ухаа хөндийд хийсэх хамхуул үргэсэн зээр шиг цахилан одно.гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн тайлбарыг олоорой.

            А.үндэс муутай нэгэн зүйл ургамал              В. Өвс                                     С. Шивээ        

D. харгана                                                       E. хиаг

3. Шөнийн талд комбайны гэрэл үдшийн од шиг олон. Өгүүлбэрийн тодруулсан үгийг ажиглан дүрслэх ур маягийг олоорой.

            А.төлөөлөл                             В.тойруулал                           С.зүйрлэл                   

D.  ёгтлол                               E. егөөдөл

4. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.

            А.Намар хамхуул үргэсэн зээр шиг цахилан оддог тухай

            В. Намрын улиралд нүүдлийн шувууд хошуурдаг тухай

            С.Намрын улиралд тариачин хүнд амрах зав олддоггүй тухай

            D. Намрын улирлын тухай

E. Намар навчис унадаг тухай

5.Намрын жинхэнэ өнгө юунаас төрдөг вэ?

            А. Харганы ноос шиг үүлсээс

            В. Тугийн зэв шиг шувуудаас

            С. Хээр хоносон сарнаас

            D. Шөнийн тал дахь комбайны гэрлээс

E. Хүний ариун цагаан хөдөлмөрөөс

6. Хүдэнтэх уулсын оройг харганы ноос шиг үүлс бүчнэ. Өгүүлбэрийн хэлэх аялгыг тодорхойлно уу?

            А. Асуух өгүүлбэр

            В. Хүүрнэх өгүүлбэр

            С. Захирах өгүүлбэр

D. Анхааруулах өгүүлбэр

E. Үгүйсгэх өгүүлбэр

7. Дээрх эх найруулгын ямар төрөлд хамаарах вэ?

            А. Албан бичгийн найруулга

            В. Уран зохиолын найруулга

            С.Сонин нийтлэлийн найруулга

D.Эрдэм шинжилгээний найруулга

E. Ярианы найруулга

8. “Ай хөөрхий, намар аа гэж” гэсэн хэсэгт сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ?

            А.өхөөрдсөн өнгө аяс

            В. Энхрийлсэн өнгө аяс

            С.Дорд үзсэн өнгө аяс

            D.Санааширсан өнгө аяс

E. Өрөвдсөн өнгө аяс

9. “Намрын тариан дунд сар хээр хононо.” өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрийн ямар гишүүн болох вэ?

            А. Өгүүлэгдэхүүн

            В. Өгүүлэхүүн

            С. Нэрийн тодотгол

D. Байц

E. Шууд тусагдахуун

10. Уран дүрслэлийн жишээг зөв харгалзуулаарай.

            1.Үнэгэн зоо шиг ухаа хөндий                                                          А.адилтгал

            2.сар хээр хонох                                                                     В. Амьдчилал

            3. сэтгэлийг ногооны аагаар согтоох                                                С. Зүйрлэл

            4.хөндий тос даан борлох                                                     D.хэтрүүлэл

5. учирсны хойно хагацах                                                     E.эсрэгцүүлэл

                        A. 1c2b3d4a5e                                    B.1b2d3a4c5e             C.1e2b3c4d5e

                        D. 1e2d3c4b5a                                    E. 1d2a3e4c5b

ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                                          30 оноо

Санамж:

·         Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.  Нийт 10 оноо

...Буцах шувуудын дуу сэтгэлийг сэмэлж, будан хүдэнт уул хүйтрээд, бугын дуунд тасрах навчис нүдний нулимас мэт нэгэн хоёроор бөмбөрөнө. Намрын сэрүүн уйт хорвоогын жам ёсыг эрхгүй санагдуулж, уруул давах үгс нь элэг зүрхний гүн эмзэглэлийг сэдрээн зовиурлана.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

Text Box: Heriye& HerigO DeI, Firoke& Foi* t DeI,
FodesO JiKO bea Degede(, foci* JoiI bea Degede).
 Fereoa Kiloet  bisirdeet.
Moekgo& Kimoa yosO bea Dekedoledeet, Moridea   
Doekgele( nI Seiieeea.
Fegola iia foindo* nI Soirliet, Fosoa O 
2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 24. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.  Нийт 5 оноо.

Text Box: ..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
 

 

 

 


                                                                                                                    


Бичсэн: OD_MONGOLKHEL | цаг: 12:24 | Сорил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


M
K
Бичсэн: Мөнхдөл (зочин) цаг: 13:42, 2021-04-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax