2015-03-20
Уламжлалт хөлөгт тоглоом

 

“Гэр” уламжлалт хөлөгт тоглоом

Гэрийн хөлөг монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Хоёр хvvхэд дөрөв дөрвөн хvvгээр тоглоно. Нvvхдээ зураасны дагуу хаашаа ч нvvж болно. Идэхдээ дундах зурааснуудын дагууд (бусдын зэргэлдээ хvvг) зөвхөн давж иднэ.

Нэг идэш байвал нэг, хоёр идэш байвал хоёр иднэ. Идэх идэш байсаар байтал идэхгvй байж болохгvй.

Description: a href=

 

“Өлзий” уламжлалт хөлөгт тоглоом

Өлзий бол хоёр хvvхдийн тоглодог хөлөгт тоглоом юм. Өлзийн хөлөг 23 буудалтай. Өлзий тоглоход долоон цагаан хvv, долоон хар хvv хэрэгтэй. Өлзийн хөлгийн нэгийн дөрөвдvгээр буудлыг 1,4, хоёрын гуравдугаар буудлыг 2,3, дөрвийн есдvгээр буудлыг 4,9 гэх мэтээр хураангуйлж тэмдэглэв.

Өлзий тоглох журам гэвэл цагаан нь эхэлж нvvнэ. Нvvхдээ давшиж, ахих журмаар зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нvvж бууна. Хэрэв өөрийн ба бусдын хvv нэг нэг сул буудал алгасаж байвал тэдгээрийг давж хаашаа ч нvvж болно.

Өлзий тоглогчдын зорилт

а. Тоглогчид тус тусдаа өөр өөрийн долоон хvvг нөгөөгийн хvvгийн анхны байранд урьтаж аваачих явдал
б.
Байраас хөдлөөгvй нөгөөгийн хvvг (тэнд нь нvvдэлгvй болгож хаавал) анхны байр эзэлсэн өөрийн хvvгийн тоонд оруулна.
в.
Аль ч тал нь эзлэх буудлаасаа өнгөрч нvvж болохгүй.

 

Description: a href=

“Энхжаргал” уламжлалт хөлөгт тоглоом Энхжаргал бол хоёр хvvхдийн уралдаж тоглодог, монгол ардын хөлөгт тоглоом юм. Энхжаргалын хөлөг 24 буудалтай. Энхжаргал тоглоход зургаан цагаан хурга, зургаан хөх ишиг хэрэглэгдэнэ.

Тоглоход бэлтгэсэн байдлыг зурагт харууллаа.

Тоглох журам гэвэл тоглогчдын аль нэг нь эхэлж нvvхийг шодож болно. Vvнд: Цагаан авсан нь эхэлж нүүнэ. Нvvхдээ зураасны дагууд зэргэлдээ сул буудалд (давшиж) нvvнэ. Өөрийн болон бусдын хурга ишигний дээгvvр давж нvvх бололцоо байвал давж нvvхэд болно.

Тоглогчдын зорилт гэвэл тоглогчдын нэг нь дундах (доодох) зургаан цагааныг хөлгийн дээд хэсэг (зvvн тийш) дэхь зургаан сул буудалд өрсөлдөгчөөсөө урьтаж аваачих, тоглогчдын нэг нь нь дундах (дээрх) зургаан хөхийг хөлгийн доод хэсэг (баруун тийш) дэхь зургаан сул буудалд  урьтаж аваачихыг тоглогчид тус тусдаа чармайн эрмэлзэх явдал мөн.  Ингээд аль урьтаж аваачсан нь хожно. Амжилт хүсье.

Description: a href=

 

“Буудал” уламжлалт хөлөгт тоглоом

Тоглох дvрэм:

Буудал бол монголын эртний тоглоом юм. Буудлын хөлөг 13 буудалтай. 2 хүн 6, 6 нохой барьж тоглодог. Тоглож эхлэхдээ дундах 7-р буудлаас бусад буудалд халтар нохой, хар нохойнуудыг ээлжлэн тавина. Ингэж тавьж гvйцээд дундахь 7-р буудал руу эхлээд нvvнэ. Давж идэлцдэг бөгөөд аль түрүүлж хоосорсон тал нь хожигдоно. Хайнцах ч явдал байдаг.

Тоглоомын ач холбогдол: Логик сэтгэлгээг хөгжvvлэх

Description: a href=

“Дугуй” уламжлалт хөлөгт тоглоом Дугуй бол нэг хvvхдийн хөлөгт тоглоом юм. Дугуй хөлөг нь монгол тэрэгний дугуйн (хvрдийн) хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Энэхvv 12 буудалд тавих 12 хvv хэрэглэгдэнэ.

 

Тоглох журам:

а. Анхны өргийн хvvг хоёр хоёр хvv алгасуулж тойруулан нvvлгээд хос хосоор нь болгож болно.

б. Анхны өргийн хvvг гурав гурван хvv алгасуулж тойруулан нvvлгээд гурав гурваар нь болгож болно.

в. Анхны өргийн хvvг дөрөв дөрвөн хvv алгасуулж тойруулан нvvлгээд дөрөв дөрвөөр нь болгож болно.

г. Анхны өргийн хvvг зургаа зургаан хvv алгасуулж тойруулан нvvлгээд зургаа зургаагаар нь болгож болно.

Энэ мэт маш олон янзаар тоглож болдог.

Description: a href=

 

“Тэмээн таваг”  уламжлалт хөлөгт тоглоом

Тоглоомын нэр нь "Тэмээн таваг" өөр ижилхэн " Дөрвөн бух " гэдэг тоглоом ч бий. Тэмээн таваг бол эртний монголчуудын буюу манай баялаг эрдэнэсийн сан болсон алтан говьд vvссэн тоглоом. Тэмээн тавгийн хөлөг нь тэмээний тавагтай төстэй бөгөөд нэг худагтай юм. Энэ бол 2 хvvхдийн тоглоом юм.


         Тэмээн тавагийн хөлөг 5 буудалтай. Хоёр хvvхэд хоёр, хоёр хvvгээр тоглодог.тХvvг шулуун ба муруйн зураасны дагууд нvvдэг.
Зураг дээр тэмээн тавагийг тоглоход бэлдэж хvvг өрсөн байдлыг vзvvл
лээ. Тоглогчдын нэг нь 2 цагаан хvv, нөгөөдөх нь 2 хар хvv авна.
Цагаан хvv авсан хvн эхлэ
н нvvнэ.

Хоёр тоглогч ээлжлэн нvvсээр байгаад нэгийгээ нvvдэлгvй болгон хожилцоно.




aDescription: a href=






Бичсэн: OD_MONGOLKHEL | цаг: 12:30 | Зөвлөмж, зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax